Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ТӨРИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, ТҮР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ ЯЛГААТАЙ ОЙЛГОЛТ

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №109/ШШ2022/0097 дугаар шийдвэр

Тоймын огноо, дугаар: 2023 оны 05 дугаар сарын 3, Дугаар 10

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: "...намайг .....ажиллуулахгүй гэж шахсаар байгаад надаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлсэн., ...би төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн санаачилгаар гаргаагүй. Намайг ятгаж, яаж бичихийг нь хэлж өгч бичүүлсэн. Үүнээс гадна энэхүү өргөдлөө буцаагаад авчихсан байхад тушаал гаргасан нь үндэслэлгүй. Би "...түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй” гэж тайлбарлаж маргадаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь.

Нэхэмжлэгч Н нь байгууллагынхаа даргадаа гаргасан өргөдөлдөө "...эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байна.

Уг хүсэлтийг үндэслэн хариуцагч захиргааны байгууллага болох Архангай аймгийн ....газрын даргын тушаалаар нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтийн дагуу төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь хууль зөрчөөгүй байх бөгөөд бусдын шахалт дарамтаар өргөдөл бичиж, гарын үсэг зурсан гэх асуудал нь эрүүгийн журмаар шалгах асуудал болохоос захиргааны маргааны тухайд гарын үсэг зурсан үйлдэл, өргөдөл бичсэн үйлдлийн үр дагавраа иргэн хүн өөр хариуцна.

Ажлаас түр чөлөөлөгдөх, бүр мөсөн чөлөөлөгдөх ойлголтууд нь ялгаатай бөгөөд өөр өөр тохиолдолд үүсдэг, 3 сараас дээш хугацаагаар эмчлүүлэх, 6 сараас дээш хугацаагаар сургалтанд суух бол түр чөлөөлдөг, харин өөрөө хүсэлт гаргасан бол бүрмөсөн чөлөөлөгдөнө.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/11388?daterange=2022-09-26%20-%202022-10-01&id=1&court_cat=3&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн:Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч А.Түвшинтулга

 

Нийтэлсэн court   Үзсэн: 6216   |   Сэтгэгдэл: 2
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Davidcrabe
Davidcrabe 24 Тавдугаар сар 2023 02:17
[available=lastcomments|search]

[/available]
декоративные бетонные еврозаборы

https://linkagogo.trade/story.php?title=BETONNYE-EVROZABORY-KAK-VYBRAT-LUCHSHII
-VARIANT-DLYA-SVOEGO-UCHASTKA-#discuss
https://m1bar.com/user/prisonblue94/
https://vapebg.com/index.php?action=profile;area=forumprofile
https://www.inventables.com/users/harrisonhong6153
http://01color.com/home.php?mod=space&uid=943910
LasSystems
LasSystems 24 Тавдугаар сар 2023 14:21
[available=lastcomments|search]

[/available]
Браво, эта замечательная фраза придется как раз кстати

По моему мнению Вы допускаете ошибку. Могу это доказать. Пишите мне в PM, пообщаемся.
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306