Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ УЛАМЖИЛСАН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ШИЙДВЭРИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХГҮЙ

Шүүгчийн захирамжийн огноо,дугаар:2023.01.09-ний өдрийн 109/Ш32023/0012

Тоймын огноо, дугаар: 2023 оны 5 дугаар сарын 4, Дугаар 5

Тоймын төрөл: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч А-аас Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны Аймгийн Засаг даргыг огцруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар маргав.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс "Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй, мөн төрийн албаны тасралтгүй, хэвийн үргэлжлэх зарчмыг хангах үүднээс "Засаг даргыг огцруулах тогтоолын биелэлт, үйлчлэх хүчин чадлыг хэрэг хянан шийдвэрлэж дуусах хүртэл түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.

Шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Засаг даргын албан тушаалаас нэхэмжлэгчийг огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хүлээн авч огцруулсан, эл шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй, шинээр өөр этгээдийг аймгийн Засаг даргаар томилуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн, Засаг дарга томилогдтол Засаг даргын чиг үүрэг, хариуцлагыг Засаг даргын орлогч хэрэгжүүлэхээр хуульчлан зохицуулсан.

Үүнээс үзэхэд: Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх нь нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар, аймагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх этгээд тодорхойгүй болж, үйл ажиллагаа тасалдах, аймгийн иргэдийн нийтлэг эрх, ашигт хохирол учруулах нөхцөл байдал үүсээгүй байна.

 

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч А.Түвшинтулга

 


Нийтэлсэн court   Үзсэн: 402   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306