Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-06-2023, 18:24   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ДУНД ВОЛЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИН БАЙГУУЛЛАА

Шүүгч, ажилтнуудын бие бялдар, оюун ухааны хөгжлийг дэмжин урамшуулах, ажилтан албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Архангайн шүүх"-2023 шилжин явах цомын төлөөх Волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нийт шүүгч, ажилтнуудын дунд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 5 багийн 40 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө.

1-р байранд Архангай аймгийн Цагдаагийн газар

2-р байранд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

3-р байранд Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын баг тамирчид тус тус шалгарлаа.


 

 


Зохион байгуулагч:

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороо
                                                      АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

Нийтэлсэн court   Үзсэн: 344   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306