Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-06-2023, 20:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЛАА

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газар хамтран 2023 оны 05 сарын 29, 30-ны өдрүүдэд Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж, тухайн сумын төрийн албан хаагч, иргэдэд зориулсан "Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.

Уг өдөрлөгөөр Эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар "Эвлэрүүлэн зуучлал” "Шүүхийн иргэдийн төлөөлөгч” сэдвээр сургалт явуулж, нугалбар, брошур, гарын авлага зэргийг тарааж, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд шүүхийн үйл ажиллагаа болон эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар мэдээлэл өглөө.

 

Өдөрлөгөөр Сумын засаг дарга, Тамгын газрын дарга, багийн засаг дарга нартай "Санал солилцох, мэдээлэл өгөх” уулзалтыг зохион байгуулав.

Уг уулзалтаар Эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар шүүхийн мэдэгдэх хуудас, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас, шүүхийн захирамж, шийдвэрийг зохигчдод хэрхэн хүргүүлэх талаар хуульд заасан үндэслэлүүдийг тайлбарлан өгч, сонирхсон асуултанд хариулт өгч, санал солилцлоо.

 

 

Өдөрлөгөөр Шүүхийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн Т.Хоролцэцэг иргэдэд шүүхийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгч, архивын үйлчилгээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг цахимаар хэрхэн авах талаар мэдээлэл өглөө.

 

 

Өдөрлөгөөр эвлэрүүлэн зуучлагчийн туслах Э.Өлзийхишиг иргэдэд шүүхэд болон эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл, нэхэмжлэл хэрхэн гаргах, улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн төлөх, өргөдөл, нэхэмжлэл гаргахдаа анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өглөө.

 

 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан ирүүлсэн нийт 15 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулснаас 10 өргөдөлд эвлэрэл амжилттай явагдаж, талуудыг эвлэрүүлсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд урьж дуудаад хүрэлцэн ирээгүй 5 өргөдөлд дахин уулзалт товлож шийдвэрлэхээр боллоо.

 

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



Нийтэлсэн court   Үзсэн: 1042   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304