Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-06-2023, 10:51   Хэсэг: Шийдвэрийн хураангуй Давах   Сэтгэгдэл: 0  

ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭХ, ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭГҮЙГЭЭР ТЭЭВЭРЛЭСЭН БОЛ АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ХУРААХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗЭВ

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 09-ний өдрийн магадлал №2023/ДШМ/07

Шүүхийн шийдвэрийн тойм: №06, 2023.06.06

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Прокуророос Д.Д-г тээврийн хэрэгсэл ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн буюу Д.Д-г мод бэлтгэх зөвшөөрөлгүй 1.5 метрийн урттай, 82 ширхэг, 2.8м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, портер маркийн машинаар тээвэрлэн, ойн санд 309523 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Д-гээс ойн санд учруулсан хохиролд 928.569 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Портер маркийн автомашиныг шүүгдэгч Д.Д-ээс хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 928.569 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 6.079.171 төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 112.000 төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 2.82 метр куб, 82 ширхэг мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 138.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Энэхүү шийдвэрийг шүүгдэгч Д.Д эс зөвшөөрч "... мод бэлтгэхдээ машин ашиглаагүй тул машиныг хурааж улсын орлого болгосон нь буруу...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь зөв, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж хохирол төлүүлэн үлдсэн төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

 

Учир нь Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хурааж,хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар заасан ба шүүгдэгч Д.Д нь тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүний давж заалдсан гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/16498?daterange=2023-02-09%20-%202023-02-09&id=2&court_cat=2&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүгч В.Цэцэнбилэг

Нийтэлсэн court   Үзсэн: 2862   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306