Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ДӨРВӨН ЖИЛ ӨНГӨРВӨЛ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ АЛБАДАН ГҮЙЦЭТГЭХГҮЙ

Захирамжийн дугаар 129/ШЗ2023/001665/

 

Төлбөр авагч А нь 2023 оны 6 сард төлбөр төлөгч Ш-г 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 2319 дугаартай шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д "энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн жил өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй” гэж заасан. Төлбөр авагч А уг хугацааг хэтрүүлсэн тул албадан гүйцэтгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шүүгчийн захирамж гаргалаа.

Харин хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримт, хэтрүүлсэн хугацаагаа сэргээлгэх хүсэлтээ ирүүлсэн үед шүүх албадан гүйцэтгэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч Ч.Жаргалан

Нийтэлсэн court   Үзсэн: 338   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304