Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-10-2015, 12:13   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монгол Улсаас 20 шүүгч, шүүхийн захиргааны ажилтны бүрэлдэхүүнтэй баг БНТУ-ын Анкара хотыг зорилоо.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академи хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул болон Анкара хотод 2015 оны 10 дугаар сарын 02-09-ны өдрүүдэд зохион байгуулагдах сургалтад Монгол Улсаас 20 шүүгч, шүүхийн захиргааны ажилтны бүрэлдэхүүнтэй баг БНТУ-ын Анкара хотыг зорилоо.

 

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Др. Проф. ноён Н.Лүндэнддорж албан ёсоор биечлэн БНТУ-д 2014 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд айлчилсан ба айлчлалын хүрээн БНТУ-ын Хууль зүйн академитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ.


Тухайн санамж бичигт хоёр тал харилцан шүүхийн шинэтгэлийн талаар авч хэрэгжүүлсэн арга зам болон бусад сайн туршлагаас харилцан судлах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтан сургалтад хамруулан мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэх, хоёр байгууллагын талаар харилцан мэдээлэл хийж, хамтын ажиллагааг үр нөлөөтэйгөөр бэхжүүлэн хөгжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулах талаар дурдсан.


Хамтын ажиллагааны санамж бичигт заасны дагуу Монгол Улсаас анх удаагаа 15 шүүгч, 5 шүүхийн захиргааны ажилтан 2015 оны 10 дугаар сарын 02-10-ны өдрүүдэд сургалтад хамрагдахаар болсон бөгөөд тухайн өдрүүдэд БНТУ-ын Хууль зүйн академи, Үндсэн хуулийн цэц, Улсын Дээд шүүх, Шүүх, прокурорын дээд зөвлөл, Анкара хот баруун тойргийн шүүх зэрэг байгууллагуудаар зочлохын зэрэгцээ БНТУ-ын хууль зүйн тогтолцоо, Туркийн эрх зүйн түүхэн хөгжлийн хүрээн дэх шүүхийн ёс зүй, Шүүхийн хараат бус, бие даасан байдал ба ёс зүй зэрэг сэдэвт сургалтад хамрагдана. Тухайн сургалтуудыг БНТУ-ын хууль, эрх зүй, ёс зүйгээр өндөр мэргэшсэн доктор, профессор цолтой сургагч багш нар явуулах юм.

Монгол Улсаас 20 шүүгч, шүүхийн захиргааны ажилтны бүрэлдэхүүнтэй баг БНТУ-ын Анкара хотыг зорилоо.

БНТУ-д сургалтад оролцох төлөөлөгчдийг ШЕЗ-ийн дарга Др. Проф. Н.Лүндэндорж 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч уулзан төлөөлөгчдөд хандан энэ удаагийн сургалт нь ихээхэн онцлогтой бөгөөд энэхүү сургалтын үр дүн нь ирээдүйн хоёр байгууллагын хамтын ажиллагааны дараагийн төвшинг тодорхойлох өндөр ач холбогдолтойг дурдсан юм.


ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС
Нийтэлсэн court   Үзсэн: 1064   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306