Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-10-2015, 17:11   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн захиргааны ажилтнууд төрийн албаны тангарагаа өргөлөө

2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймаг дахь шүүхүүдийн тамгын газарт Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус шүүхийн тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт нээж Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Г.Нямдаваа, Б.Мөнх-Өлзий, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр нар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт шинээр тангарагаа өргөсөн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарт хандан цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүслээ.
http://dc432.4shared.com/img/D-si0Uyvba/s7/15093b7f8d8/DSCN9805.jpg
http://dc432.4shared.com/img/rv6JQK_Yce/s7/15093b80878/DSCN9818.jpg
http://dc432.4shared.com/img/-zZF7Moxba/s7/15093b81c00/DSCN9820.jpg
http://dc432.4shared.com/img/v7pSdQbjba/s7/15093b823d0/DSCN9822.jpg
Шүүхийн тамгын газар
Нийтэлсэн court   Үзсэн: 1135   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306