Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-11-2015, 13:35   Хэсэг: ---   Сэтгэгдэл: 0  

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагаа ил тод нээлтэй байх зорилгын хүрээнд "Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо", "Шүүгчийн хараат бус байдал ба нөлөөллийн мэдүүлэг" сэдвээр нээлттэй уулзалт өдөрлөгийг 2015 оны 11-р сарын 09-ны өдөр аймгийн ЗДТГазрын хурлын "А" танхимд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд иргэд, төрийн байгууллагын албан хаагчид өргөнөөр оролцов.
http://dc618.4shared.com/img/B2INwgwnce/s7/150eaa87500/DSCN0006.jpg
http://dc618.4shared.com/img/S28M24v1ba/s7/150eaa87cd0/DSCN0014.jpg
http://dc618.4shared.com/img/GRtWJsOqba/s7/150eaa884a0/DSCN0021.jpg
http://dc618.4shared.com/img/Y4D6hXQ5ba/s7/150eaa89440/DSCN0034.jpg
Шүүхийн тамгын газар

Нийтэлсэн court   Үзсэн: 1268   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306