Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-03-2016, 16:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа

Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 57 дугаартай тогтоолоор Архангай аймаг дахь анхан шатны шүүхүүдэд 2016 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах иргэдийн нэрсийг баталсан ба тус аймагт энэ онд 206 иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллахаар сонгогдоод байгаа юм.

Архангай аймаг дахь Сум дундын эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд нь Архангай аймгийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалан шүүн таслах ажиллагаа явуулдаг билээ. Дээрх батлагдсан 206 иргэдийн төлөөлөгчийн 49буюу 23.8 хувь нь Архангай аймгийн төв болох Эрдэнэбулган сумаас, 157 буюу76.2 хувь нь бусад сумдаассонгогдсон байна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулан ажиллаж байгаа ба төлөвлөгөөний дагуу 2016 оны 03 сарын 16-17-ны өдрүүдэд Архангай аймгийн Хотонт суманд шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Орхонтамир нүүдэллэн ажиллаж тус сумаас сонгогдсон 14 иргэнд "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хууль, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, түүнд оруулсан өөрчлөлт, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, болон "Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-ын талаар мэдээлэл өгч, иргэдийн төлөөлөгч нарын сонирхсон асуултанд хариулан, гарын авлага, нугалбар материалыг тарааж, сургалтыг амжилттай зохион байгууллаа.



 

Мөн Хотонт суманд нүүдэллэн ажиллахдаа Хотонт сумын Засаг даргын тамгын газрын нийт ажилтнуудад Шүүхийн шинэчлэл, иргэн таны оролцоо сэдвээр сургалт зохион байгуулж ажиллалаа.

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн court   Үзсэн: 1186   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304