Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-03-2016, 16:42   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Онцгой байдлын газар, Тахарын хэсэгтэй хамтарсан сургалт явууллаа

Архангайаймаг дахь шүүхийн тамгын газар нь 4 дүгээр тойргийн тахарын хэсэгтэй хамтран галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, гамшигаас хамгаалах арга хэмжээг зохион явууллаа. Уг арга хэмжээний хүрээнд тус аймгийн шүүхийн ажилтнууд болон тахарын алба хаагчдад Архангай аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, дэслэгч Э.Чимэдлхам "Ажлын байранд галын аюулгүй байдлыг хангах нь” , "Газар хөдлөлтийн тухай ойлголт, эрсдлийг бууруулах арга хэмжээж”сэдвүүдээр тус тус хичээл зааж, гал гарсан, онцгой нөхцөл байдал үүссэн үед галын хорыг хэрхэнашиглаж ажиллах талаар сургалт зохион байгуулж, Шүүхийн Тамгын газрын дэргэдэх "Гамшгаас хамгаалах бүлгэм”-ийн гишүүд нэгдсэн зохион байгуулалт, үүргийн дагуу ажиллаж гал түймэр гарч буй голомтыг хэрхэн унтраах талаар үзүүлэх сургалтуудыг тус тус амжилттай зохион байгууллаа.

 





 
Архангай аймаг дахь шүүхийн тамгын газар
Нийтэлсэн court   Үзсэн: 1816   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304