Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-04-2016, 14:51   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулав.

Архангай аймагт шүүх байгуулагдсаны 90-н жилийн ой энэ онд тохиож байна. Ой угтсан ажлын хүрээнд шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор тус аймаг дахь шүүхүүд, шүүхийн тамгын газраас тахарын албыг оролцуулан "Нээлттэй шүүх” нээлттэй хаалганы өдрийг 2016 оны 04-р сарын 15-нд аймгийн захиргааны төв талбайд өргөн хүрээтэй зохион байгуулав. Энэ арга хэмжээнд хуулийн байгууллагуудын удирдлагууд, төлөөлөл оролцов. Уг арга хэмжээний үеэр иргэдийн дунд "АХА” танин мэдэхүйн уралдаан тэмцээн зохион байгуулах, иргэдэд мэдээлэл өгөх, өргөдөл, нэхэмжлэл хүлээн авах зэрэг олон талт ажлыг явууллаа.











Нийтэлсэн court   Үзсэн: 1176   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304