Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-10-2016, 17:06   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Гар бөмбөгийн тэмцээн амжилттaй зохион байгуулав

Байгууллага хамт олны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор анх 2015 онд Архангай аймаг дахь сум дундын Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачилсан гар бөмбөгийн тэмцээнийг түрүү жилийн шилжин явах цомын эзэн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 10 сарын 01-ний өдөр амжилттай зохион байгуулав. Энэ жилийн тэмцээнд шүүх бүрэлдэхүүнд томилолтоор ирээд байсан Баянхонгор, Завхан аймгуудын шүүхийн шүүгчид, шүүхийн ажилтнууд хамтран зочин баг болж оролцсон нь онцлог байлаа. 
Тус тэмцээнд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэргүүн байр, дэд байрыг Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх тус тус эзэллээ. Тэмцээнд оролцсон баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье.



Нийтэлсэн court   Үзсэн: 1121   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304