Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-03-2015, 16:36   Хэсэг: Хурлын тов Захиргааны шүүх   Сэтгэгдэл: 0  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 1 ДҮГЭЭР ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ

Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх

1.2015.03.25-ны өдрийн тойм 10:00 цаг

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Одонтуяа

Ч.Цэцгээгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Жаргалант сумын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч шүүх хурталдаан хойшлуулах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15.00 цаг хүртлэх хугацаагаар хойшлуулав.

 

2.2015.03.26-ны өдрийн тойм 16:00 цаг

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Одонтуяа

Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1, 70.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийг шаардлагыг ханган шийдвэрлэв.

 

3.2015.03.26-ны өдрийн тойм 17:55 цаг

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Одонтуяа

С.Урантогосын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1, 70.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийг шаардлагыг ханган шийдвэрлэв.

Нийтэлсэн court   Үзсэн: 1148   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306