Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-11-2016, 10:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлагчдад талархлаа илэрхийллээ

Иргэд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандах нь ихэсчээ. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа нь иргэд хоорондын маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай шийдвэрлэдэг онцлогтой.

 

 

Эвлэрүүлэн зуучлагчаар хэрэг маргаанаа шийдүүлсэн иргэд талархлаа илэрхийлснийг хүргэе.

 

 

Эвлэрүүлэн зуучлагчийн орон тоог нэмэх шаардлагатай

Эвлэрүүлэн зуучлагчдад талархлаа илэрхийллээ

Ховд аймгийн иргэн Б.Сундуйжав:"Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан юм. Талуудын ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь дэмжлэг үзүүлж хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, зардал багатай шийдвэрлэж өгсөн эвлэрүүлэн зуучлагчид талархлаа илэрхийлье. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь бид бүхний цаг завыг хэмнэсэн, хурдан шуурхай, эв зүйгээр шийдвэрлэдэг маш давуу талтай юм байна. Цаашид эвлэрүүлэн зуучлах ажиллагааны бүтэц бүрэлдэхүүнийг өргөтгөх, хүний нөөц, орон тоог нэмэх шаардлагатай мэт санагдлаа” гэв.

 

 

Маргаанаа шийдүүлэхэд хялбар болсон


Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Б.Бямбажав, Б.Цэрэнчимэд нар: "Бид аймгийнхаа төвд барьцаалан зээлдүүлэх төв ажиллуулдаг. Зарим тохиолдолд зээлдэгч маань мөнгөө өгөхгүй шүүхэд хандахаас аргагүй болдог. Шүүхэд хандахаас тэмдэгтийн хураамж төлөх, цаг хугацаа их зарцуулахаас эхлээд хүндрэлтэй байсан. Харин эвлэрүүлэн зуучлагч ажиллаж эхэлснээс хойш маргаанаа шийдүүлэхэд хялбар боллоо. Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч П.Бямбацэцэг, туслах Л.Алтансүх нар үйлчлүүлэгчидтэйгээ найрсаг харилцдаг. Талуудыг эвлэрэх бүхий л боломжоор хангадаг. Эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийдүүлэхэд цаг зав, мөнгө төгрөг хэмнэхээс эхлээд ач холбогдол ихтэй. Мөнгө зээлсэн, биднээс үйлчилгээ авсан хүмүүстэйгээ эвлэрнэ гэдэг хамгийн том давуу тал. Зарим тохиолдолд хариуцагч олддоггүй. Тиймээс эвлэрүүлэн зуучлагчид эрэн сурвалжлуулах эрх олгохыг хүсч байна” гэв.

 

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court   Үзсэн: 1055   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306