Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-03-2017, 10:14   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан сургалт эхэллээ

      Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан сургалт өнөөдөр Удирдлагын академид эхэллээ. Байгууллагыг удирдах, зохион байгуулах, үйл ажиллагааг төлөвлөх, хяналт шинжилгээ хийх, үнэлэх, үр дүнг тооцох, шийдвэрээ хууль зүйн үндэслэлтэй гаргах мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэх зорилготой уг сургалтад Улсын Дээд шүүх болон нийслэл, орон нутаг дахь нийт шүүхүүдийн Тамгын газрын дарга нар оролцож байна.

Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан сургалт эхэллээ

      Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Удирдлагын академийн захирал С.Зүльфикар нар нээж үг хэлсэн юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хэлсэн үгэндээ "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тавьсан хүсэлтийг хүлээн авч 2017 оны сургалтын төлөвлөгөөндөө шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан сургалтыг төлөвлөн, хамтран ажиллаж байгаа Удирдлагын академийн хамт олонд талархал илэрхийлье” гээд сургалтад оролцогчдод амжилт хүслээ.

 

 

      "Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт”, "Шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт” сэдвээр Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхимийн багш, доктор Т.Түмэнцогтоо, Эрх зүйн тэнхимийн багш, доктрант В.Удвал нар хичээл заав.


      "Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй”, "Байгууллагын онцлогыг харгалзан олон нийттэй харилцах ажлыг төлөвлөх нь”, "Ажил олгогч шийдвэрээ хууль зүйн үндэслэлтэй гаргах нь”, "Байгууллагын үйл ажиллагаанд системийн шинжилгээ хийх нь” зэрэг сэдвээр хоёр дахь өдрийн сургалт үргэлжилнэ. Дараагийн өдөр хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлага болон "Багийн менежмент, стессийг удирдах арга”, "Удирдагч хүний маркетинг” зэрэг сэдвээр Удирдлагын академийн багш нар хичээл заана.Суралцагчид 24 цагийн танхимын сургалтад 2017 оны 03 дугаар сарын 13-15-ны өдрүүд 3 хоногийн турш хамрагдаж, төрийн удирдлагаар мэргэшин суралцах юм.

Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан сургалт эхэллээ

      Дараа нь Тамгын газрын дарга нар Дорноговь аймгийн Сайншанд суманд үзүүлэх сургалтад хамрагдаж, туршлага судлах юм. Тодруулбал, Дорноговь аймаг дахь Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг гамшиг ослын үе болон шүүхийн гадна олон нийтийг хамарсан үймээн самууны үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар үзүүлэх сургалт хийнэ.


      Мөн яллагдагч, шүүгч, ялтанг хуяглан хүргэх, шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн аюулгүй байдлыг хангах сургалт явуулж кейс ярилцлага хийхээр төлөвлөжээ. Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны тайлантай танилцсанаар сургалт өндөрлөнө.

 


Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэн

Нийтэлсэн court   Үзсэн: 1126   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306