Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-03-2017, 12:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа Архангай аймагт ажиллав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол улсын гавьяат хуульч О.Зандраа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны ахлах шинжээч Ж.Өнөрбаяр нар 2017 оны 03 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд, Шүүхийн тамгын газарт ажиллалаа.


Тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, шүүх хуралдааны танхим, архивын өрөөгөөр орж танилцлаа.



Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайлан болон 2017 оны гол зорилтуудыг танилцуулахын зэрэгцээ шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сонирхсон асуултанд хариулт өгч, тэдгээрийн санал, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо.


Энэ үеэр Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар "Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдсаныг нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын өмнө Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн О.Зандраа хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэлээ.




Нийтэлсэн court   Үзсэн: 1076   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304