Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-05-2017, 13:04   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монголын хуульч эрдэмтэд анх удаа чууллаа

Монголын хуульч эрдэмтэд анх удаа чууллаа


Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын удирдлагууд болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгчдийн төлөөлөл зэрэг эрдэмтэн, судлаачид оролцсон юм. 

 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэсэн тусгайлсан заалт орсон байдаг. Энэ хүрээнд хуульч эрдэмтдийн ур чадвар, оюун мэдлэгийг хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндсийг улам бүр бэхжүүлж, нэмэгдүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой гэж салбар яамнаас үзэж буй аж. 

 

Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганыг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ "Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн болон шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх чиглэлээр тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцэх нь энэхүү чуулганы нэг үндсэн зорилго юм. Засгийн газрын үйл ажилгааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлснээр Монгол оронд эрх зүйт төрийг бүрнээ төлөвшүүлэн хөгжүүлэх, хүний эрхийг хангах баталгааг улам бүр сайжруулах, эрх зүйн шинэтгэлийг дэлхийн нийтийн эрх зүйн тогтолцооны болон өөрийн орны хөгжлийн үндсэн чиг хандлагын дагуу гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх үйл явцыг хангахад шийдвэрлэх хүчин зүйл байх болно” гэж онцлон тэмдэглэв.


Манай оронд 1960-аад оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ хууль зүйн шинжлэх ухааны 185 эрдэмтэн төрсөн байдаг. Өнөөдрийн энэхүү хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганд 160 гаруй эрдэмтэд хуран цугласан бөгөөд тэдний хамгийн ахмад нь 88 настай хамгийн залуу нь 29 настай эрдэмтэн байлаа.


Сүүлийн жилүүдэд Монголын хууль зүйн салбар хууль зүйн шинжлэх ухааны хөгжил өндөртэй Герман, Орос, Америк, Япон, Хятад, Унгар зэрэг олон оронд төрсөн монгол эрдэмтдээр эгнээгээ тасралтгүй тэлж байна. Түүгээр ч зогсохгүй Монголд эрдмийн зэрэг хамгаалсан гадаадын цөөнгүй иргэн байдаг аж.


Хууль зүйн салбарынхан асуудлаа ярилцаж, гарц шийдэл хайсан, мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж, мэргэн санаагаа уралдуулсан үр дүнтэй арга хэмжээ болсныг хүрэлцсэн ирсэн зочид төлөөлөгчид ярьсан юм. 

 

Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганаас зөвлөмж гаргалаа.


 

Нийтэлсэн court   Үзсэн: 982   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306