Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-05-2017, 13:06   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хангайн бүсийн “Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын улсын уралдаан” боллоо

      Монголын шүүхийн ажилтнуудын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран "Шүүхийн захиргааны ажилтны мэргэжил, ур чадварын улсын уралдаан"-ыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм Хангайн бүсийн шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын уралдаан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 10 цаг 30 минутад Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо. Тус бүсээс шалгарсан ажилтнууд Улаанбаатар хотноо болох нэгдсэн шалгаруулалтад өрсөлдөх эрхийг авна.

Хангайн бүсийн  

      Хангайн бүсийн уралдаанд Архангай аймгийн шүүх, Баянхонгор аймгийн шүүх, Өвөрхангай аймгийн шүүх, Хөвсгөл аймгийн шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхүүдийн захиргааны нийт 80 ажилтан оролцлоо.

Хангайн бүсийн

      Хангайн бүсийн шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн ахалж, Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярхүү, Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан, Өвөрхангай аймгийн шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнхбаяр, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбат нар ажлын хэсгийн гишүүнээр тус тус ажиллаж байгаа юм.

Хангайн бүсийн  

      Шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн ур чадварын улсын уралдаанд хангайн бүсийн 5 шүүхээс шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн -4, эрүүгийн хэргийн шүүгчийн туслах-18, иргэний хэргийн шүүгчийн туслах-21, захиргааны хэргийн шүүгчийн туслах-3, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-12, мэдээлэл технологийн мэргэжилтэн-4, эвлэрүүлэн зуучлагч-4, эвлэрүүлэн зуучлагчийн туслах-6, нягтлан бодогч-5, нярав-4, архив бичиг хэргийн эрхлэгч-4, тус тус мэргэжлийн ур чадвараа сорин, өрсөлдлөө. 

Хангайн бүсийн

      Уралдаанд оролцогчдыг нийт 100 оноогоор үнэлэх бөгөөд сорилын шалгалт, бодлого, эссэ бичлэг, центавр болон албан хэрэг хөтлөлт, үр дүнгийн гэрээний үнэлгээг харгалзан ангилал тус бүрт тэргүүлсэн 9 ажилтанд өргөмжлөл гардуулж, улсын уралдаанд оролцох эрх олголоо.


Нийтэлсэн court   Үзсэн: 1007   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306