Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-06-2017, 12:54   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт зохион байгууллаа

      2017 оны 06 сарын 02-ны өдөр тус тамгын газраас 2017 онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас сонгогдсон иргэдэд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, ШЕЗ-өөс баталсан "Шүүхэд иргэдийн төлөөлөгч ажиллуулах журам” болон бусад холбогдох дүрэм журмуудыг танилцуулах зорилгоор сургалт зохион байгууллаа.

      Сургалтад тус шүүхийн тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт оролцсон ба шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн болох, түүний бүрэн эрх, үүрэг, иргэдийн төлөөлөгчийг хэрхэн хаанаас сонгодог, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагаа гэж юу болох, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, түүний хараат бус байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Орхонтамир мэдээлэл өгч ажиллалаа.

      Шүүхийн тамгын газраас сум бүрт нүүдэллэн ажиллаж сумдаас иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.


 

Шүүхийн тамгын газар

Нийтэлсэн court   Үзсэн: 1171   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306