Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-06-2017, 11:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг ирэх наймдугаар сард авна

Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссоос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын дарга Д.Сүнжид, Хуульчдын холбооны Тамгын газрын Шалгалт зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Ж.Туяа, Шалгалтын хороо хариуцсан мэргэжилтэн Ц.Должинсүрэн нар оролцож, 2017 оны Хуульчийн шалгалтын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөв.

Монголын Хуульчдын холбоо нь 2017 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2017 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлоод байна. Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явуулах юм.
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авах буюу сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдэж, 200 минут үргэлжлэх бол бодлогын шалгалтад нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд шалгалтад орох иргэн нь Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн байхаар заасан байдаг.
Сонирхуулахад, 2016 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад 1325 эрх зүйч орсноос 154 нь тэнцэж, Хуульчдын холбоонд бүртгүүлэн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваад байгаа юм.

О.Сайхан

Нийтэлсэн court   Үзсэн: 1219   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306