Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-06-2017, 11:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХЗДХ-ийн сайд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ

ХЗДХ-ийн сайд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ

        Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр (2017.06.07) Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн ухааны доктор, Философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, сайдын зөвлөх Н.Чинбат нар оролцлоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд "Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон эрхэм хүндэт багшдаа баяр хүргэж, хүндэтгэл үзүүлье” гэлээ.


          Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нар шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар ярилцлаа.


          Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүхийн хүний нөөцийн удирдлагын гол чиглэлд шүүгчийн сургалт багтдаг. Сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах бүрэн эрх нь Шүүхийн ерөнхий зөвлөлд бий. Хуульд ингэж заасан. Хэрэглэдэг хуулийнхаа талаар шүүгч хүн хэргийн оролцогчдод хичээл зааж, санаа бодлоо илэрхийлж болохгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Харин шүүгч шүүгчиддээ, шүүхийн захиргааны ажилтнууддаа хичээл заах бүрэн боломжтой” гэж онцолсон юм.


          Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шинээр хэвлэгдсэн "Шүүх эрх мэдэл” номынхоо дээжийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад гардууллаа. 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court   Үзсэн: 1059   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304