Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-04-2015, 08:55   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн ганцаарчилсан сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сургалтыг олон хувилбарт болон сонголтот тогтолцоонд шилжүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд "Шүүгчийн ганцаарчилсан сургалт”-ыг зохион байгуулж эхэллээ.

 

 

Сургалт нь шүүгчид судалгаа, эрдэм шинжилгээний ажлын шинэ санаа, санаачлагаа бодитойгоор хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, шүүгч бие даан суралцах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Шүүхийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 35 шүүгч оролцохоор сонгогдоод байна.

 

 

Өнөөдөр эхэлж буй эхний ээлжийн сургалтад Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл, Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгч С.Оюунцэцэг нар оролцож өөрсдийн "суралцах төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

 

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

Нийтэлсэн court   Үзсэн: 1114   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306