Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-04-2015, 09:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн цахим сан иргэдэд улам ойртож, шинэчлэгдлээ.

Өдөрт дунджаар 10,000 хүн ханддаг Шүүхийн цахим санд өнөөдрийн байдлаар 150,000 шийдвэр байршсанаас гадна шүүх хуралдааны зар, шүүхүүдийн хаяг, байршил, утас, факс, и-мэйл, цахим хуудас, хэргийн харъяалал зэрэг мэдээллийг багтааж байгаа бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлээд байна.

Энэхүү нэмэлт шинэчлэл нь аль шүүхэд хандахаа мэдэхгүй байгаа иргэдэд хөтөч болж, эрүү, иргэн,захиргааны аль шүүхэд хандахыг нь зөвлөхийн зэрэгцээшүүхэд өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргахад хэдэн төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг тооцоолохоос гадна хэрхэн тооцоолсон аргачлалыг ч мөн харуулах юм.

Шинэчлэн зохион байгуулагдсан шүүхүүдийн байршлыг шүүхийн төрөл, шатыг сонгоход google map дээр маш ойлгомжтой харуулах, мэдээлэл лавлагааны булан шинээр нээснээр иргэд шүүхэд мэдүүлэх эрхийнхээ талаарх мэдээллийг авах боломжтой боллоо.

 

 

 

 


Иргэн та

Интернэтээр www.shuukh.mn хаягаар хандаарай

Ухаалаг гар утастай бол shuukh аппликэйшныг суулгаарай

Нийтэлсэн court   Үзсэн: 1164   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306