Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-03-2018, 15:53   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” 87 дугаар тогтоолоор Архангай аймагт энэ онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр 175 иргэдийн төлөөлөгчийн нэрс батлагдсанаас Булган сумаас шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор 28 иргэний нэрс батлагдсан.

Уг Булган сумын иргэдэд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн тамгын газраас уулзалт, сургалтыг зохион байгуулж нүүдэллэн ажиллалаа.

Дээрх суманд ажиллахдаа 2018 онд Архангай аймгийн Булган сумаас иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон 28 иргэдийн нарийвчилсан судалгааг тус сумын багийн Засаг дарга нартай хамтран гаргаж, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 10 иргэнд Тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт "Шүүхүүдийн танилцуулга, иргэдийн төлөөлөгч”, зохион байгуулалт харуицсан мэргэжилтэн Д.Орхонтамир "шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн таны мэдлэгт” сэдвүүдээр тус тус сургалт зохион байгуулж, сургалтанд хамрагдсан иргэдэд холбогдох хууль журмын талаарх гарын авлагыг тараан өгч, сургалтанд хамрагдаж амжаагүй бусад иргэдийн холбогдох утас, оршин суугаа газар зэрэг нарийвчилсан мэдээллийг авсны үндсэн дээр тэдэнд утсаар мэдээлэл өгч, шүүх хуралдаанд оролцох үүрэг, хариуцлагыг таниулж ажиллалаа.

 

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Нийтэлсэн court   Үзсэн: 968   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304