Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-03-2018, 15:57   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Шүүхийн захиргааны ажилтнуудын дунд "Шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, үүрэг хариуцлага” сэдэвт ёс зүйн сургалтыг зохион явууллаа.

 

2018 оны 03 сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг зочин шүүгчээр уригдан оролцож, уг сургалтыг удирдан явууллаа.

Уг сургалтаар шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, өөрийн үйл ажиллагаандаа дагаж мөрдөх хэм хэмжээ, шүүгч, иргэд, шүүхээр үйлчлүүлж буй хэргийн оролцогчидтой харилцах харилцаа, хандлага, шүүхийн захиргааны ажилтны биеэ авч явах соёл, хувцаслалт, ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлага зэрэг асуудлуудыг хөндөж ярилцснаараа онцлог, өгөөжтэй сургалт боллоо.


 

                                                   

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн court   Үзсэн: 1096   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304