Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-04-2018, 19:23   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны албан хаагч нар төрийнжинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.


Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн, Иргэний, хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүгч нар болон ажлын хамт олон оролцож, Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн үг хэлж баяр хүргэн, улам их амжилт гарган ажиллахыг хүсэн ерөөв.

Тангараг өргөсөн албан хаагч нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.



Нийтэлсэн court   Үзсэн: 1381   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304