Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-04-2015, 14:42   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хотонт суманд нүүдэллэн ажиллаа

Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч П.Гандолгор, шүүгчийн туслах М.Бямбаахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий, мэдээлэл технологийн мэргэжилтэн Ж.Болдбаатар нар Архангай аймгийн Хотонт суманд 2015 оны 04 сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд нүүдэллэн ажиллалаа. Нүүдэллэн ажиллах үеэр нэхэмжлэл, хүсэлт хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийх, боломжтой хэргүүдийг шийдвэрлэх, хууль тогтоомж, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.

http://dc149.4shared.com/img/nf7YunGcba/s7/14cbbcf0950/DSCN5879.jpg

http://dc149.4shared.com/img/h9Y_sFdIba/s7/14cbbcf0568/DSCN5875.jpg

  
Нийтэлсэн court   Үзсэн: 1112   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306