Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-05-2018, 19:24   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүх дэх оюутны дадлагын үр нөлөөг сайжруулах талаар хэлэлцлээ


Шүүх дэх оюутны дадлагын үр нөлөөг сайжруулах талаар хэлэлцлээ

сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.05.22) зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт хууль зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг 11 их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, нийслэлийн 9 дүүргийн шүүхийн тамгын газрын дарга нар болон оюутнуудын төлөөлөл оролцсон юм.


Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнууд, шүүхийн тамгын газрын дарга нарт талархал илэрхийлээд, шүүх дэх оюутны дадлагын үр нөлөөг сайжруулахад шүүхийн захиргаа, сургууль, оюутны хамтын ажиллагаа, клиник сургалтын ач холбогдлыг дурьдаад "Шүүхэд оюутан дадлагажуулах журмын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах чиглэлүүдийн талаархи та бүхний үнэ цэнэтэй саналыг сонсохоор энэхүү 2 дахь удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэлээ.

 

Хэлэлцүүлгийн үеэр "Шүүхийн захиргаа, сургуулийн хамтын ажиллагаа”, "Хууль зүйн клиник сургалт, үйлдвэрлэлийн дадлагатай холбоотой асуудал”, Шүүх дэх оюутны дадлагад тулгарч буй бэрхшээл ба боломж” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн практик сургалтын төвийн эрхлэгч Ж.Эрхэсхулан "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дадлагын үр дүнд анхаарч байгаад талархал илэрхийлье. Монгол Улсын хэмжээнд жил бүр их, дээд сургуулийг 35 мянган хүн төгсөж байна. Нийт төгсөгчдийн 6 хувь нь хууль зүйн сургуулийн оюутнууд байдаг. Төгсөгч бүр практик дадлага хийдэг гэж үзвэл жилд 2 мянган оюутан үйлдвэрлэлийн дадлагад хамрагдаж байгаа юм. Тиймээс дадлагын үр дүнд анхаарах нь хамгийн чухал” гэлээ.

 

Шүүх дэх оюутны дадлагын үр нөлөөг сайжруулах нь уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар 2017.06.16-ны өдөр баталсан "Шүүхэд оюутан дадлагажуулах журам”-тай холбогдуулан их, дээд сургуулийн багш нар болон оюутнуудын санал бодлыг дэлгэрэнгүй сонслоо.



Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн court   Үзсэн: 906   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306