Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-06-2018, 12:22   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шүүхийн захиргааны байгууллага бие даан ажиллах ёстой


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шүүхийн захиргааны байгууллага бие даан ажиллах ёстой

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хурал өнөөдөр (2018.06.14) 9.30 цагт эхэллээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уг хуралд хүрэлцэн ирж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хандаж мэндчилгээ дэвшүүллээ. 

 

Тэрбээр "Эрхэм шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд аа,

Ахмад шүүгч нараа,

Хүндэт зочид оо !


Юуны өмнө Та бүхэнд Шүүхийн Ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг дэвшүүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг хүлээсэн Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдан ажилласан 25 жилийн хугацаандаа дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг шүүхийн захиргааны хоёр загварыг туршиж, тэдгээрийн алдаа, онооноос сургамж авсны үндсэн дээр бие даасан шүүхийн захиргааны загварыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 5 жил өнгөрчээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шүүхийн захиргааны байгууллага бие даан ажиллах ёстой

Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн тулгуур нь болсон хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах үндсэн хэрэгсэл бол шударга шүүх юм. Монгол Улсад шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх болон иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад шүүх, шүүхийн захиргааны байгууллагын хийх ажил дэндүү их байна.

 

Шүүх эрх мэдэл нь хараат бус, хариуцлагатай, шударга улс оронд л иргэд амар тайван, эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун аж төрдөг. Шүүх эрх мэдлийг шударга ёсонд нийцүүлэн хэрэгжүүлэхийн төлөө шүүхийн захиргааны байгууллага хүний эрхийг дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэйгээр бие даан ажиллах ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шүүхийн захиргааны байгууллага бие даан ажиллах ёстой 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 25 жилийн ойгоо ажил хэрэгчээр зохион байгуулж хуримтлуулсан туршлага, алдаа оноогоо хэлэлцэн олон улсын туршлагаас судалж, ирээдүйн чиг хандлага, бодлого зорилтоо тодорхойлох онол-практикийн бага хурал зохион байгуулж байгаад би тун баяртай байна. Туулсан замаа дүгнэж цэгнэх нь ирээдүйн алдаанаас зайлсхийх шалгарсан арга юм. Өнөөдөр Монголын ард түмэн шүүх болон шүүгчдээс шударга ёс, тэгш ялгаварлалгүй хандлагыг юу юунаас ч ихээр хүсэж, шаардаж байгаа. Ард түмнийхээ шаардлагад тэнцэж, өндөр ёс зүйтэй ажиллах, гагцхүү хуульд захирагдах тийм шударга шүүгчийг шалгаруулж, сургаж, дадлагажуулах нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мөнхийн зорилт байх болно.


Шүүх, шүүхийн захиргааны байгууллагын нийт ажилтан, албан хаагч Та бүхэнд дахин баяр хүргэе.


Шударга ёс цэцэглэн, сайн үйлс дэлгэртүгэй” гэлээ.


"Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хурал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шүүхийн захиргааны байгууллага бие даан ажиллах ёстой

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court   Үзсэн: 933   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306