Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-10-2018, 14:06   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ХҮЧНИЙ 3-Н ТӨРӨЛТ” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.


Архангай аймгийн Прокурорын газар , Архангай аймгийн Паурлифтингийн холбоо хамтран 2018 оны 10 сарын 21 ний өдөр Архангай аймаг дахь хууль, хүчний байгууллагуудын дунд "Хүчний 3 төрөлт” тэмцээн зохион байгууллаа. Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Прокурорын газар , Өмгөөлөл, Онцгой байдлын газар зэрэг байгууллагууд оролцож хурд хүч, тэсвэрийн чанараар өрсөлдлөө. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг, 74 кг жинд шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Б.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нар, Шоу тэмцээнд шүүгчийн туслах Ш.Ганзориг , Б.Дөлгөөн нар тус тус өрсөлдөж эрэгтэйчүүдийн 66 кг –н жингийн төрөлд

·Цээж шахалтын төрөлд- Алтан медаль

·Суултын төрөлд -Мөнгөн медаль

·Таталтын төрөлд -Мөнгөн медаль

·Нийлбэр дүнгээр -Алтан медаль хүртэж

Хүчний байгууллагуудын багийн дүнгээр Архангай аймаг дахь шүүхийн баг тамирчид "Гутгаар байр” эзэллээ. Амжилт гаргасан баг тамирчиддаа баяр хүргэж, спортын их амжилтыг хүсэн ерөөе.

Нийтэлсэн court   Үзсэн: 1305   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306