Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-10-2018, 14:23   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд санал хүсэлтээ цахимаар өгөх боломжтой боллоо

Шүүхэд санал хүсэлтээ цахимаар өгөх боломжтой боллоо

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудсаар шүүхийн мэдээлэл авч, санал хүсэлтээ өгөх боломжтой боллоо.

Шүүхийн мэдээллийн технологийн хэлтэс "Монгол Улсын шүүхийн мэдээлэл” системийг боловсруулж 2017 оны 11 дүгээр сараас нийт шүүхийн хэмжээнд нэвтрүүлсэн.


Уг систем нь шүүхийн үүдэнд байрлах киоск төхөөрөмжөөр дамжуулан аль ч шүүхэд нэг загвараар Монгол Улсын шүүхүүдийн хаяг байршил, шүүх хуралдааны зар, шүүхийн танилцуулга, нэхэмжлэлийн загвар, шүүхийн ёс зүй, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй цэсээр мэдээлэл өгч, улсын тэмдэгтийн хураамжийн тооцоолох цэсээр тооцоолол хийж, санал асуулга цэсээр шүүхэд үнэлэлт өгч, санал хүсэлт цэсээр саналаа илгээх боломжтой юм.

Системийг илүү өргөн хүрээнд ашиглахаар өнөөдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй ажиллуулж эхэллээ. Та бүхэн заавал шүүхийн байранд очихгүй мэдээлэл авч, санал хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд илгээх боломжтой боллоо. 

 



 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Нийтэлсэн court   Үзсэн: 943   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306