Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-10-2018, 10:41   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСНЫ 94 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА


 

Сэдэв: "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа"

Илтгэлийн зорилго: Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлэх дуусгавар болох хүртэлх хугацааг практикт хэрэгжүүлэхэд тулгамдаж, хөндөгдөж буй асуудлыг судлах, оюуны бүтээлч чадварыг хөгжүүлэхэд оршино.

Илтгэлд тавигдах шаардлага: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хугацааг дагаж мөрдөхөд тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн, тухайн асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлсон, санал дэвшүүлсэн байх шаардлагатай.

Хугацаа: 2018 оны 11 сарын 20-ний өдрийн дотор илтгэлээ цаасаар ерөнхий шүүгч Д.Байгалмаад өгсөн байна.

Хамрах хүрээ: Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын албан хаагчид /иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах, мэдээлэл лавлагааны ажилтан, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар заавал оролцох/

Шалгаруулалт: 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 14 цаг 30 минутанд шүүх хуралдааны А зааланд зохион байгуулагдана.

 

ШАГНАЛ: Тэргүүн байр өргөмжлөл, мөнгөн шагнал

Дэд байр өргөмжлөл мөнгөн шагнал 

 

Зохион байгуулагч:

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХ

2018.10.26

Нийтэлсэн court   Үзсэн: 1355   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306