Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-11-2019, 16:30   Хэсэг: Хурлын тов Иргэн   Сэтгэгдэл: 0  

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛХ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

  • 2019 оны 10 сарын 28-ны 10 цагт товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч шүүгч  Ч.Жаргалан

   Д.Одмаагийн  нэхэмжлэлтэй Орон нутгийн өмчийн газарт холбогдох  байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шинээр нотлох баримт бүрдүүлэх шаардлагтай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутанд хийхээр товлов.

  • 2019 оны 10 сарын 28-ны 10 цагт товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч шүүгч  Ч.Жаргалан 

   Б.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй Ж.Гэндэндарамд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгөөс ногдох эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулав. 

  • 2019 оны 10 сарын 29-ны 10 цагт товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч  Ерөнхий шүүгч  Д.Байгалмаа

Б.Гүнсэнпилийн нэхэмжлэлтэй П.Баасанжаргалд холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан шийдвэрлэв.


Нийтэлсэн court   Үзсэн: 110   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
«    Есдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304