Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-10-2019, 16:36   Хэсэг: Хурлын тов Иргэн   Сэтгэгдэл: 0  

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРӨӨС 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

  • 2019 оны 10 сарын 14 ны 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч шүүгч Ч.Жаргалан

  Г.Дэнсмаагийн нэхэмжлэлтэй нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2019 оны 11 дугаар сарын 01 –ны өдрийн 11 цаг 00 минутанд хийхээр товлов.

  • 2019 оны 10 сарын 15 ны 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч шүүгч Ч.Жаргалан

Ө.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй Б.Эрдэнэчимэгт холбогдох 4.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан шийдвэрлэв.

  • 2019 оны 10 сарын 18 ны 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч шүүгч Ч.Жаргалан

     Г.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй Д.Ганчимэгт холбогдох 20.570.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд талуудаас хэргийг эвлэрүүлэн зуучлалд оруулахаар гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Нийтэлсэн court   Үзсэн: 112   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
«    Есдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304