Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-11-2019, 17:50   Хэсэг: Хурлын тов Иргэн   Сэтгэгдэл: 0  

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРӨӨС 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

  • 2019 оны 11 сарын 11 ний өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралдааны тойм
Даргалагч шүүгч Ч.Жаргалан

    Т.Бавуугийн нэхэмжлэлтэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутанд хийхээр товлов.

  • 2019 оны 11 сарын 11 ний өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдааны тойм
Даргалагч Ерөнхий шүүгч Д.Байгалмаа

   Б.Энхбаярын хүсэлттэй ажиллаж байсан байдал болон цэргийн алба хааснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан шийдвэрлэв.

  • 2019 оны 11 сарын 11 ний өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм
Даргалагч Ерөнхий шүүгч Д.Байгалмаа

   Л.Тайванбаатарын нэхэмжлэлтэй  А.Мөнгөнзаяа холбогдох 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд гэрч асуулгах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутанд хийхээр тогтов.

  • 2019 оны 11 сарын 11 ний өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм
Даргалагч Ерөнхий шүүгч Д.Байгалмаа

   Д.Тунгалагтуяагийн нэхэмжлэлтэй А.Лхагважаргалд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хэргийг эвлэрүүлэн зуучлалд шилжүүлж шийдвэрлэв.

  • 2019 оны 11 сарын 12 ны өдрийн 14 цаг 30минутад товлогдсон шүүх хуралдааны тойм
Даргалагч шүүгч Ч.Жаргалан

   Х.Цэрэнбадамын нэхэмжлэлтэй Д.Цэрэнлхамд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан шийдвэрлэв.

Нийтэлсэн court   Үзсэн: 588   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304