Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-11-2018, 15:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ХЭН САЙН ХУУЛИА МЭДЭХ ВЭ?” ХӨГЖӨӨНТ , ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Шүүхийн тамгын газар нь Архангай аймаг дахь хуулийн байгууллагуудтай хамтран Монгол Улсын Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангах, үндсэний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагч, ажилтаны хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "ХЭН САЙН ХУУЛИА МЭДЭХ ВЭ?” хөгжөөнт , танин мэдэхүйн тэмцээнийг 2018 оны 11 дүгээр сарын 06 –ны өдөр зохион байгууллаа. Тэмцээн АХА хөгжөөнт тэмцээн, Алтан хонх танин мэдэхүйн тэмцээн гэсэн 2 төрлөөр явагдсан ба уг тэмцээнд

-Аймгийн Прокурорын Газрын Ерөнхий Прокурор,

-Цагдаагийн газар

-Онцгой байдлын газар

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

-Шүүхийн тамгын газар

-Тагнуулын хэлтэс

-Шүүхийн шинжилгээний алба зэрэг байгууллагууд оролцож оюун ухаан , мэдлэгээрээ өрсөлдлөө. Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Батгэрэл АХА хөгжөөнт тэмцээнд гуравдугаар байр эзэлж, өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнагдлаа.

Нийтэлсэн court   Үзсэн: 541   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
«    Арванхоёрдугаар сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304