Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-05-2015, 09:25   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүх дэх иргэдийн төлөөлөгч хэлэлцүүлэг хүлээн авч үзээрэй

Шүүхийн ерөнхий зөвлөл, 4KMG1 телевизтэй хамтарч зохион байгуулсан "Шүүх дэх иргэдийн төлөөлөгч” сэдэвт хэлэлцүүлгийг 2015 оны 5 дугаар сарын 16-ны 21.00 цагт, давталтыг 17-ны 18.00 цагт тус тус хүлээн авч үзээрэй. Энэхүү хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Г.Ганбаатар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Тамгын газрын дарга Б.Эрдэнэбаяр, Иргэдийн төлөөлөгч Н.Амардэлгэр, өмгөөлөгч В.Энхтамир, Хууль хүний эрх төрийн бус байгууллагын тэргүүн Д.Цэнд-Аюуш нар оролцож, шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн үүрэг, оролцооны талаар болон холбогдох хууль тогтоомжийн талаар хэлэлцлээ.






 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court   Үзсэн: 1237   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304