Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-04-2019, 18:41   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Дагнасан шүүхийн төлөвшил, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу Монгол Улсад Дагнасан шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг угтаж зохион байгуулсан "Дагнасан шүүхийн төлөвшил, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг 2019-04-15 ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа нээж, шүүгч С.Ганбат "Монгол Улс дахь дагнасан шүүхийн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдвээр , шүүгчийн туслах Г.Цэрэндэжид "Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 15 жил” сэдвийн хүрээнд статистик мэдээлэл танилцууллаа.

Уг хэлэлцүүлэгт төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд , хуульчид оролцож санал асуулга явуулж цаашид хэрэгжүүлж ажиллах ажлын төлөвлөгөө гаргаж, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Түүнчлэн хэлэлцүүлэгийн төгсгөлд 2019 оны 03 сард зохион байгуулсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Миний мэдэх Захиргааны хэргийн шүүх " сэдвээр 5-8-р ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, 9-12 –р ангийн сурагчдын дунд Эссэ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд уг уралдаанд амжилтай оролцсон сурагчдад шагналыг гардуулж, сурлагын өндөр амжилтыг хүслээ.






Нийтэлсэн court   Үзсэн: 1689   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304