Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-05-2015, 09:27   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулсан Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцууллаа. 


Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэг, 2 дугаар зүйлийн нэг, хоёр, гурав дахь хэсгийн 6,11 дэхь заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Уг төслөөр Булган, Сэлэнгэ аймагт Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулах, сум, сум дундын шүүхийг эрүү, иргэний хэргийн төрлөөр дагнасан шүүх байгуулах, Үндсэн хуульд заасан нэр томьёогоор шүүхүүдийг нэрлэх зэрэг асуудал тусгагдсан байна. 

 

 

Мөн 2012 оны 05 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн гол үзэл санаа болох иргэдийн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнд орж, шүүгчийн нэгэн адил шүүн таслах эрхтэй байх тухай заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр шийдвэрээр хүчингүй болсноор иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрх нь тодорхойгүй болсон юм. 

 

 

Иймд иргэдийн төлөөлөгчийг шүүн таслах ажиллагаанд хэрхэн оролцуулах, олон нийтийн хяналтыг иргэдийн төлөөлөгчөөр дамжуулан тогтооход чиглэсэн хэм хэмжээний зохицуулалтыг шинээр боловсруулжээ. 

 

 

Хуулийн төслийн дагуу шүүхийн бүтэц, зохион байгуулалтад орох өөрчлөлтөд төсвөөс зардал гаргахгүй байх бодлогыг Шүүхийн ерөнхий зөвлөл баримталсан байна. 

 

 

Дээрх хуулиудын төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч, санал солилцоод ойрын өдрүүдэд УИХ-д өргөн мэдүүлэхээ мэдэгдлээ. 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court   Үзсэн: 1091   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304