Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-05-2015, 15:27   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Зургаан сумдаар нүүдэллэн ажиллаа

Сум дундын 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх, шүүхийн тамгын газар тус аймгийн Прокурорын газар, Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Аймгийн Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагуудтай хамтран "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчилах, шүүхийн 2014 оны шүүн таслан ажлын мэдээ, тайланг танилцуулах” ажлаар Архангай аймгийн Ихтамир, Хангай, Чулуут, Өндөр-Улаан, Тариат, Цахир сумдаар 2015 оны 05 сарын 11-15-ны өдрүүдэд нүүдэллэн ажиллалаа.



 

 

Тус ажлын хэсэгт Сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батсанаа, шүүгчийн туслах О.Батцэрэн наражиллаж, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 он, 2015 оны эхний улирлын шүүн таслах ажлын мэдээ, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 он, 2015 оны эхний улирлын шүүн таслах ажлын мэдээ, шүүхийн үйл ажиллагааны тайланг иргэдэд танилцуулж, "Шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах”болон "Нөлөөллийн мэдүүлэг”-сэдвүүдээр тус тус сургалт зохион байгууллаа.




 

Мөн Тариат суманд ажиллахдаа иргэдээс ирүүлсэн 20 нэхэмжлэл, хүсэлт хүлээн авч, 19 хүсэлтийг хянан шийдвэрлэж, иргэдэд шүүхийн үйлчилгээг чирэгдэлгүй газар дээр нь хүргэж үйлчиллээ.

 



 

 

 

Шүүхийн тамгын газар


Нийтэлсэн court   Үзсэн: 1158   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304