Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-06-2015, 10:39   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Уралдаан, тэмцээн амжилттай болж өндөрлөлөө


"Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015”арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээний талаар ямар сэтгэгдэлтэй байгааг тэмцээн өндөрлөх мөчид зарим шүүгч, шүүхийн захиргааны ажилтнаас сонирхсон юм.


Б.Ариунбаяр Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч

 

 Завхан аймгийн шүүхээс энэ тэмцээнд оролцож байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ажил мэргэжлийн төдийгүй спортын уралдаан тэмцээнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Манай эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрөлд өрсөлдөж, гар бөмбөгийн тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн амжилттай оролцлоо. Мөн Тосонцэнгэлээс эрэгтэй баг тамирчид маань оролцож алтан медаль хүртлээ. Ийм тэмцээн наадам зохион байгуулсанд их баяртай байна.

 

 

 

Д.Мөнхөө Сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч

 

 Баян-Өлгий аймгийн шүүхээс буюу 1750 километрээс 16 хүний бүрэлдэхүүнтэй холоос зорьж ирлээ. Энэ тэмцээнийг зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олонд юуны өмнө баярлаж, талархсанаа илэрхийлье. Шүүхийнхэн бид байнгын суугаа ажил хийж, хөдөлгөөн их хязгаарлагдмал байдаг. Энэ сул талыг тэмцээнээр нөхөж байна. Нэг ёсондоо хөдөлгөөнд орж, дасгал хийж өөрсдөдөө их дүгнэлт хийлээ. Ямар дүгнэлт гэхээр бид хөдөлгөөнтэй байж эрүүл байна гэдгийг энэ тэмцээн нэг талаар харуулж байна. Манай хамт олон сагсны тэмцээнд амжилттай оролцлоо. Мөн биллярдын тэмцээнд хүрэл медаль хүртсэн. Цаашдаа бид спортоор хичээллэж, ямар нэгэн байдлаар хөдөлгөөнтэй байх хэрэгтэй юм гэдэг дээр их том сургамж авлаа. Нийт ажилтнууд спортоор хичээллэж, эрүүл байхын ач холбогдлыг мэдэрч байгаа нь энэ тэмцээний давуу тал юм даа. Нөгөө талаас багийн ажиллагаанд том сургамж болж байна. Мөн бусад шүүхийнхэнтэй танилцах, бие биетэйгээ харилцаа холбоо тогтооход бас их дөхөм болсон сайхан арга хэмжээ боллоо.

 

 

 

М.Нармандах Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч


 Шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаанд анх удаа ийм уралдаан, тэмцээн зохион байгуулагдаж байна. Өмнө нь ч гэсэн бас ийм улсын чанартай уралдаан бол болж байгаагүй анх удаа зохион байгуулж байгаа учраас орон нутаг болооод нийслэлээс шалгарсан шигшээ багууд өрсөлдөж байгаа гэдэг утгаараа маш сонирхолтой тэмцээн боллоо. Мөн түүнчлэн ажил мэргэжлийн уралдааныг шүүхийн захиргааны ажилтнуудын дунд анх удаа зохион байгуулсан нь бас их ач холбогдолтой боллоо. Шүүгч, захиргааны ажилтнууд гээд бүгд байнга суугаа ажил эрхэлдэг, хөдөлгөөн багатай. Тиймээс спортоор өрсөлдөж, бэлтгэл хийж, тэмцээнд оролцох гээд нэлээд хөдөлгөөнтэй байлаа. Шүүгч ажилтнуудын эрүүл мэндэд анхаарсан сайхан арга хэмжээ зохион байгуулсанд талархаж байна. Орон нутгийн багууд ч маш сайн бэлгэлтэй оролцож байна. Манай Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх бол бүрэн бүрэлдэхүүнээрээ, эрэгтэй, эмэгтэй багаараа сагс, волейболын тэмцээнд мөн олс таталтын тэмцээнд амжилттай оролцлоо.

 

 

 

Б.Энхбаатар Сум дундын 10 дугаар шүүхийн шүүгч


 Шүүгч, ажилтнуудын дунд спортын зургаан төрлөөр их сайхан тэмцээн боллоо. Манай Дорнод аймгийн шүүхээс ширээний теннис, шатар, гар бөмбөг зэрэг төрлөөр оролцсон. Таван өдрийн турш тэмцээнд оролцож байгаа тамирчид ур чадвараа гаргаж, маш ширүүн өрсөлдлөө. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ сайхан тэмцээнийг маш өндөр хэмжээнд зохион байгуулсанд баярлаж байна. Энэ тэмцээнд манай аймгийн шүүхээс анх удаа оролцож эрэгтэйчүүд волейболын төрөлд хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.

 

 

 

Ё.Цогтзандан Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч

 

 Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан тэмцээн бол маш амжилттай болж өнгөрлөө. Бүсүүдээс бол маш хүчтэй багууд ирсэн байна. Ер нь тэмцээндээ шүүхүүд маш сайн бэлтгэсэн байна. Мөн тэмцээний зохион байгуулалт ч сайн байлаа. Хойшид шүүгч ажилтнуудынхаа бие бялдрыг хөгжүүлэхийн зэрэгцээ хамтач, багийн уур амьсгалыг бүрдүүлэхийн төлөө энэ төрлийн тэмцээн зохион байгуулж байх нь ач холбогдолтой гэж үзлээ. Өргөн хэмжээнд зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагуудад баярлалаа. Манай шүүхийн хувьд эмэгтэй сагсан бөмбөгөөр алтан медаль, олс таталтаар алт, эрэгтэй сагсан бөмбөгийн баг тамирчид хүрэл медаль авлаа.

 

 

Б.Батболор Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч

 

 

 Эхлээд нийслэл дүүргийн хооронд бүх тэмцээнийг зохион байгуулсан. Дараа нь орон нутгийн шүүхүүд бүсчилсэн хэлбэрээр тэмцээн зохион байгуулсан. Ингээд амжилт гаргасан баг тамирчид шигшээ тэмцээнд оролцлоо. Манай шүүхийн хувьд сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг тамирчид хүрэл медаль авсан. Эрүүгийн хоёрдугаар шүүхийн хувьд эмэгтэйчүүд маань алтан медаль авлаа. Олс таталтын тэмцээнд багаараа хүрэл медаль авлаа. Миний хувьд бол олимпийн алдар гэдэг шагналаар шагнуулсандаа сэтгэгдэл их өндөр байна. Олон жил шүүхэд, спортод хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хөдөлмөрийг маань үнэлж, энэхүү шагналыг гардуулсанд баяртай байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье.


 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court   Үзсэн: 1591   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304