Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-06-2015, 16:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Спортын 6 төрөлт тэмцээнд амжилттай оролцлоо

http://dc771.4shared.com/img/xSuOQLsgce/s7/14db85375f8/Untitled-1__1.jpg
Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015” тэмцээн Улаанбаатар хотод 2015 оны 05 дугаар сарын 27-ноос 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд болж 8 бүсээс шалгарсан 12 баг, тамирчид спортын 6 төрөлд нийт 153 багц медалийн төлөө өрсөлдлөө. Үүнд Архангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх, шүүхийн тамгын газар 14 хүний бүрэлдэхүүнтэй спортын 6 төрөлт тэмцээний 4 төрөлд амжилттай оролцоод ирлээ. Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа Снукер биллъярдын эмэгтэй төрөлд хүрэл медаль хүртлээ. Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.
http://dc779.4shared.com/img/2Zcw2bEjce/s7/14db8484e80/DSCN7711.jpg
http://dc662.4shared.com/img/2sq7ovx_ba/s7/14db8485a38/DSCN7783.jpg
Шүүхийн тамгын газар
Нийтэлсэн court   Үзсэн: 1214   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304