Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-06-2015, 09:57   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Архангайн Цэнхэрийн халуун рашаан дахь сургалт амжилттай үргэлжилж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс орон нутагт зохион байгуулж буй олон хувилбарт болон чөлөөт сонголтын тогтолцоо бүхий шүүхийн сургалт Архангай аймгийн Цэнхэр суманд 2015 оны 06 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд үргэлжилж байна. 


14 шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдаж буй тус  сургалтын зорилго шүүгчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан  сэргийлэх болон шүүхийн шинжилгээний тогтолцоо,түүний өнөөгийн байдлын талаар болон хууль зүйн өгүүлэл нийтлэл бичих арга зүйд суралцаж, харилцан мэдээлэл, туршлага солилцож зөвлөлдөхөд чиглэгдэж байгаа юм.

Сургалтын эхний өдөр сургалтанд оролцогчид Сум дундын 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, шүүн таслах ажиллагааны сүүлийн үеийн дүн мэдээ болон шүүхийн шинэтгэлийн үйл явцыг сонирхлоо.

Шүүгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд нийтлэг тохиолддог ёс зүйтэй холбоотой жишээнд тулгуурласан "Шүүгчийн ёс зүй” сэдэвт хичээлийг Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч Д.Мөнхөө заасан нь шүүгчдийн дунд идэвхтэй мэтгэлцээн, ажил хэрэгч санал өрнүүлсэн үр дүн бүхий хичээл болов. Шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа хэлэлцүүлгийн үеэр Шүүгчийн ёс зүйн дүрэм, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн харилцан зөрчилдсөн заалтуудын талаар онцгойлон дурьдагдлаа.

Дараагийн өдрийн хичээл Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Б.Дэнсмаагийн "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээчийн дүгнэлт,  шүүхийн практик”, ШСМСХ-ийн судлаач Л.Галбаатарын "Шинжээчийн дүгнэлт хэрэг маргааныг шийдвэрлэх нотолгооны хэрэгсэл болох нь: Шүүхийн сонгомол шийдвэрүүдийн жишээн дээр” сэдвээр тус тус үргэлжлэв. Сургалтанд олон жилийн туршлагатай шүүгчид шүүн таслах ажиллагаанд тохиолддог анхаарууштай жишээнүүдийг ишлэн ярилцаж, санал солилцсоноор өндөрлөлөө.

Сургалтанд оролцогчид Арын сайхан хангайн байгалийн үзэсгэлэнт нутагт ийнхүү үр дүн, өгөөжтэй сургалт зохион байгуулж, харилцан туршлага солилцоход анхаарч байгаад сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж, Шүүхийн ерөнхий зөвлөлд талархал уламжилж байна.  
Нийтэлсэн court   Үзсэн: 1357   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304