Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-06-2015, 15:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх шинэ шүүгчээ хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар зарлигаар Сарантуяагийн Ганбат Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсонтой холбогдуулан "Монгол улсын шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагт шүүхийн шүүх хуралдааны танхимд боллоо.

 

Тангараг өргөх ёслолын ажиллагаагШүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Орхонтамир нээж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа шинэ шүүгчдээ хүний эрхийг хамгаалж хэрэг маргааныг шудрагаар шийдвэрлэж ажиллахыг хүслээ.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээршүүх, Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчид болон Тамгын газрын ажилтнууд оролцлоо.

 


http://dc776.4shared.com/img/6U1Ghz_8ba/s7/14e3e0513c8/DSCN8515.jpg 
http://dc772.4shared.com/img/Wagmmnk-ba/s7/14e3e050fe0/DSCN8510.jpg
http://dc772.4shared.com/img/CmoKppWEba/s7/14e3e050428/DSCN8503.jpg
Шүүхийн тамгын газар
Нийтэлсэн court   Үзсэн: 1306   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304