Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-03-2020, 17:13   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ СТАТИСТИК ТООН МЭДЭЭЛЭЛ

2019 оны бүтэн жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь иргэд, байгууллагаас нийт486 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 306 эрх зүйн маргааныгшийдвэрлэжээ.Үүнээс:

297маргаан буюу 97.0хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлсэн байна.Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байгаа нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй юм.

 

 

Өмнөх оны мөн үетэй харьцуулвал: Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 64 өргөдлөөр буюу 15.1 хувиар өссөн, шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо өмнөх оны мөн үеийн хэмжээнд байна.

График-2. 2019 онд тус шүүхээр нийт 805 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 297 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 36.8 хувиар бууруулжээ.

Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.

График-3. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 306 өргөдлийн 294 буюу 96 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 11 буюу 3.6 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, 1 буюу 0.4 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан тус тус эзэлж байна.


Нийтэлсэн court   Үзсэн: 236   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
«    Дөрөвдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304