Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-07-2015, 21:20   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ТАНИЛЦУУЛЖ, ШҮҮХҮҮДЭД ТАМГА,ТЭМДЭГ ГАРДУУЛАН ӨГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

"Шүүх байгуулах тухай” хуулийн /шинэчилсэн найруулга/ батлагдаж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа бөгөөд уг хуулийн дагуу Сум дундын 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх нь Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүх, Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх болон өөрчлөн байгуулагдлаа. 

http://dc523.4shared.com/img/kvfEF56cba/s7/14e49890b78/DSCN8555.jpg

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 тоот зарлигийг шүүгч нарт танилцуулж, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь Сум дундын иргэний анхан шатын шүүх, Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд тамга, тэмдэг гардуулан өгөх ёслолын ажиллагааг зохион байгуулав. 
http://dc523.4shared.com/img/ZOkUD6Esba/s7/14e498e3b98/DSCN8563.jpg
http://dc523.4shared.com/img/gi_W7N_Pce/s7/14e498922e8/DSCN8570.jpg

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн court   Үзсэн: 1268   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304