Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-04-2020, 12:03   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 1-Р УЛИРЛЫН СТАТИСТИК ТООН МЭДЭЭЛЭЛ

2020 оны 1-р улиралд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 133 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 90 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ.

Үүнээс: 84 маргаан буюу 93.3 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлсэн байна. Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Өмнөх оны мөн үетэй харьцуулвал: Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 11 өргөдлөөр буюу 9.0 хувиар, шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 2 өргөдлөөр буюу 2.2 хувиар тус тус өссөн байна.

График-1.


График-2. 2020 оны 1-р улиралд тус шүүхээр нийт 297 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 84 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 28.2 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.

График-3. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 90 өргөдлийн 84 буюу 93.3 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 6 буюу 6.6 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан тус тус эзэлж байна.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ


Нийтэлсэн court   Үзсэн: 206   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
«    Зургаадугаар сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304