Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-11-2015, 08:53   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

   Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол академи”-тай хамтран "Эрүүгийн эрх зүйн сургалт”-ыг 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр давж заалдах шатны шүүх байрлан үйл ажиллагаа явуулдаг аймгууд болон нийслэлд 10 ээлжээр зохион байгуулна.

   Сургалт нь албан тушаалын гэмт хэрэг, кибер гэмт хэрэг зэрэг зарим төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүн, зүйлчлэл тэдгээрийг шүүхэд хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг үнэлэх арга зүй, шүүхээс хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах асуудлын талаар шүүгчдийн мэдлэгийг нэмэгдүүлэхэдчиглэнэ.

   Сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 172 дугаар тушаалаар батлагдсан Эрүүгийн эрх зүйн сургалтын хөтөлбөрийн (хөтөлбөрийг дараах линкээр татаж авна уу http://www.judcouncil.mn/main/2571--.html ) дагуу зохион байгуулагдах бөгөөд эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны, сум дундын шүүхийн шүүгчид оролцоно.

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн court   Үзсэн: 963   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304