Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2016, 14:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Мэндчилгээ

 

Монгол Улсад Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн байгууллага үүсч хөгжсөний 5 жилийн ойг тохиолдуулан нийт шүүгч, захиргааны ажилтан алба хаагчид болон шүүхийн байгууллагад ажиллаж байсан шүүгч, ажилтнуудаа Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамт олны нэрийн өмнөөс баярын мэндчилгээ дэвшүүлж та бүхний амьдрал тань далай шиг баян байж, ажил үйлс тань од шиг гялалзаж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлэн мэндчилье.

Та бидний үйлс бүхэн дэлгэрч, үг нь мэргэн хараа нь хурц байж, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байх болтугай.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Нийтэлсэн court   Үзсэн: 1074   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304